Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан амжилттай хуралдлаа

2017-12-14

Номгон сумын ИТХ-ын 7 дахь удаагийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 08+-ний өдрийн 10:00 цагт эхэлж шөнийн 02:00 цагт дууслаа. Хуралдааны ирц 85,71хувьтай байлаа.
Хуралдаанаар ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн явц, үр дүнгийн тухай болон сумын 2017 оны төслийн тодотгол, 2018 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%