Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Жилийн эцсийн мал тооллого 2017.12.09-ний өдрөөс эхэлээ

2017-12-14

Номгон сумын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогын ажил 2017.12.09-ний өдрөөс эхэллээ. 
Мал тооллогын ажилд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХТ-ийн ажлын албаны дарга болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлэгийн эмч, ЭМТ-ийн ажилтнууд зэрэг 7 хэсэгт 30 гаруй хүн ажиллаа. 
2017.12.08-ний өдөр хуралдсан ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг мал тооллогоор иргэд малчдад хүргэх боломж бүрдэж, малчдыг мэдээллээр ханган,  аймгийн ИТХ-аас гаргасан хууль эрх зүйн гарын авлага номыг хөдөөгийн өрх бүрт хүргэлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%