Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малчдад туслах аянд албан байгууллагууд идэвхтэй оролцож байна

2017-12-15

Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учир цагийн байдал хүндэрсэн тохиолдолд малчдадаа туслах зорилгоор аймгийн ЗДТГ-аас санаачлан  “Малчдадаа тусалъя” сайн санааны 3 сарын аяныг эхлүүлсэн, Одоогийн байдлаар уг аянд 30 гаруй албан байгууллага аж ахуй нэгжүүд нэгдэж хандив тусламжаа үзүүлээд байна. 
Хамгийн сүүлд гэхэд л Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид, Жаргалант сумын 6-р цэцэрлэг,  8-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд хамтран хандив тусламжаа ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өгөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%