Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 2 дугаар /ээлжит/ хуралдаан боллоо

2017-12-19

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар /Ээлжит/ хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа. 
Тус хуралдаанаар:
1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай
2. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай
4. Дүүргийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
5. Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
6. Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай
7. Дүүргийн ИТХ-ын хуралдааны дэг болон “Ажлын хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл”-ийн журамд өөрчлөлт оруулах тухай.
Илтгэгч нь: Ажлын хэсгийн ахлагч Ж.Цэцгээ
8. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
9. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг эргэлтэд оруулах тухай
10. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
гэсэн асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
     Мөн Цэгц байдал төрийн бус байгууллагаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатад хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт тавьсаныг хүлээн авч шийдвэрлэн ажиглагчаар оролцуулсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%