Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-12-21

  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцэн баталлаа.
   Аймгийн хэмжээнд хэрэгжих “Явган зам”, “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Цолмон танилцуулж, Тэргүүлэгчид хөтөлбөртэй холбогдуулан анхаарах ажлуудын талаарх чиглэлийг өглөө.
   Түүхэн он цагийн хувьд онцгой ач холбогдолтой, түүх соёлын үл хөдлөх дурсгал бүхий газруудын хилийн зааг, талбайн хэмжээг тогтоож, орон нутгийн хамгаалалтанд авч, цаашдын ашиглалт, хамгаалалтын талаар анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга болон Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нарт даалгалаа.
Мөн 2017 онд амжилт гаргасан байгууллага, хүмүүсийг шагнах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%