Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас http://sukhbaatar.ub.khural.mn шилдгээр шалгарлаа

2017-12-22

     Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөглийн агентлаг, НҮБ-ыг хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зарлагдсан "KHURAL.MN Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Интерактив, портал цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарч Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас /http://sukhbaatar.ub.khural.mn/ шалгарчээ. 
   Энэхүү уралдаан 3 дахь жилдээ зарлагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас /http://sukhbaatar.ub.khural.mn/ нь 3 дахь жилдээ дарааллан шалгарч байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%