Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2017-12-28

МЭНДЧИЛГЭЭ
Төрөлх дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж, хийж бүтээхийн хүслээр жигүүрлэсэн, хэрэгжүүлж шийдвэрлэсэн сэтгэлээр хөглөсөн, Чингэлтэй дүүргийнхээ бүтээлч иргэддээ  чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байж дүүргийн маань ажил үйлс наран мэт мандан хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ирж буй 2017 он эрдмийн их тахилгат Чингэлтэй хайрхны өвөрт ажил, амьдралаа цогцлоосон хүн бүхэнд, өрх айл болгонд дэгжин дээшлэх ивээл ерөөлийг хайрласан сайхан жил байх болтугай. 

ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН 
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА 
Дамжингийн БАТ-ЭРДЭНЭ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%