Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ

2018-01-09

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 9-ны өдөр дүүргийн 19 хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, санал солилцов. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа, 2018 онд голлон анхаарч хэрэгжүүлэх  ажлын талаар санал солилцож  тэдний  асуултанд  хариуллаа. 

Уулзалтын төгсгөлд Тэрээр дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө нэгэн баг болж хамтарч ажиллаж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох хороодын Иргэдийн Нийтийн хурал, Хурлын дарга нартаа 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөгөөд цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%