Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-01-10

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018.01.10-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд 4 иргэнийг "Алтан гадас" одонгоор шагнуулахаар тодорхойлж холбогдох газруудад уламжилхаар боллоо.
2. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчид Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал гэж үзэн дэмжсэнгүй.
 3. Улсын Тэргүүний тариаланч хамт олноор уламжлах тухай асуудлыг хэлэлцээд "Гарааны Дархан Элит" ХХК-ийг тодорхойлж холбогдох газарт уламжилхаар болов. 
4. Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд сумын Татварын орлогын төлөвлөгөөг жигд хангаж биелүүлэх үүрэг бүхий татварын орон тооны бус байцаагчийг ажиллуулахаар боллоо.
5.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%