Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Төсвийн оновчтой бодлого –Иргэний оролцоо” сэдэвт сарын аяны тайлан

2018-01-11

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуваарь батлах тухай 124 дүгээр тогтоолын дагуу 11 дүгээр сард Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо “Төсвийн оновчтой бодлого-Иргэний оролцоо” сэдвээр сарын аяныг зохион байгуулсан.
   “Төсвийн оновчтой бодлого-Иргэний оролцоо” сэдэвт сарын аянд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Татвар гэсэн байгууллагууд оролцож 11 дүгээр сарын турш аяны хүрээнд байгууллага дээрээ ажил зохион тайлангаа аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлсэн юм.
   Мөн “Төсвийн оновчтой бодлого-Иргэний оролцоо” аяны нээлт 11 дүгээр сарын 1-нд аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд болсон юм.
  Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны гишүүн Д.Мөнхбат, Д.Бүүвэйбаатар, Ц.Гансүх болон сарын аянд нэгдсэн байгууллагуудын удирдлагууд болон санхүүгийн албадын ажилтнууд оролцлоо. 
1.Төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцав
   11 дүгээр сарын 8-нд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хорооныхон аймгийн төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцав. Уг үйл ажиллагаанд хорооны дарга М.Түмэнжаргал, гишүүн С.Гансүх аймгийн ИТХ-ын Хороод хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцов.
   2017 оны эхний 11 сарын байдлаар төсвийн нийт орлого 39, 743,329,756 56 байсан бол зарлага 43, 955 360 300 байна.
2.Хөрөнгө, оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах
   Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо хуваарь ёсоор 11 дүгээр сарын 12-нд 2017 оны хөрөнгө оруулалт, ажлын гүйцэтгэлтэй танилцаж санал дүгнэлт гаргаж аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэв.
   Тус үйл ажиллагаанд хорооны гишүүд М.Байгалмаа, С.Ганцогт, аймгийн ИТХ-ын хороо хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцов.
3.Төсвийн орлогын гүйцэтгэл хангах үйл ажиллагаа зохион байгууллах
   Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хороо нь хуваарь ёсоор төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцсаны үндсэн дээр санал дүгнэлт гаргаж төсвийн орлогын гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэнтэй хамтран ажиллав.
4. Мэргэжлийн нягтлан бодогч нарын тангараг өргөх ёслолыг нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн ТББ-тай хамтран зохион байгуулах
   Нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа аймгийн Хүүхэд, залуучуудын театрт 11-р сарын 28-нд болов. Тус арга хэмжээнд 200 гаруй нягтлан бодогч нар оролцсон юм.
 
   Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос М.Түмэнжаргал, хороо хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцов.
5. Санхүүчдийн баярыг угтан спортын 4 төрөлт арга хэмжээ СТСХ-тэй хамтран зохион байгуулах
   Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Төсвийн оновчтой бодлого, Иргэний оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй спортын 4 төрөлт арга хэмжээ “Хангарьд ” спорт  комплекст боллоо.
   Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, гишүүн Д.Мөнхбат, Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нар оролцож үг хэллээ.
6.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх
   Өнгөрсөн 9 сард аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжын багуудад хийгдсэн орон нутгийн хөрөнгө оруулалтын байдлаас дүгнэж үзвэл иргэдийн оролцоо хангалтгүй байгаасаас ажлын чанар, гүйцэтгэл муу болж байна.
   Иймд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажилд иргэдийн оролцоог хяналт хэлбэрээр тавих нь үр дүнгээ өгнө гэж үзлээ.
7.Шилэн дансны хэрэгжилттэй танилцав.
  11-р сарын 29-нд “Санхүүгийн хяналт, дотоод аудит”-ын албатай хамтран аймгийн хэмжээнд хэрэгжиж буй шилэн дансны хэрэгжилттэй танилцав.. Танилцах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, гишүүн М.Түмэнжаргал, Хороо хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцлоо.

   Тус өдөр 9 байгууллагын шилэн дансны хөтлөлттэй танилцсан бөгөөд тэдэнд нийтлэг алдаа дутагдлууд ажиглагдсан нь хөтлөлтөө буруу хийх зүйл ажиглагдаж байна.

   Мөн босоо удирдлагатай байгууллагууд шилэн дасны хөтлөлт тааруу байгааг санхүүгийн хяналт дотоод аудитын газрынхан хэлж байлаа.
   Ийнхүү Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо 11 дүгээр сарын аян Төсвийн оновчтой бодлого-Иргэний оролцоо” аянаар 7 ажил төлөвлөж 100 хувь амжилттай гүйцэтгэн амжилттай гүйцэтгэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%