Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ АЖИЛ “ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР” 12 ДУГААР САРЫН НЭРЭМЖИТ АЖЛЫН ТАЙЛАН

2018-01-11

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолоор 2017 оны сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сар болгон тодорхой ажлуудыг зохион байгуулахаар баталсан.
   Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар сарыг  “Эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого-үйлчилгээний чанар” сэдвээр нэрэмжит сарын аяныг зарлан аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 12 дугаар сарын аяны хүрээнд хийгдэх төлөвлөгөөг баталлаа. Дээрх төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сарын аяны удирдамж, хуваарь, шилжин  явах тугийг бэлтгэж, Хурлын даргаар удирдамж батлуулан, сарын аяны бэлтгэл ажлыг ханган ажилласан. Мөн төлөвлөгөөнд туссан ажлуудыг холбогдох байгууллагууд заасан хугацаанд амжилттай зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Ажлын албанд ирүүлсэн болно.
      Сарын аяны удирдамж, хуваарь:

“ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР” СЭДЭВТ  САРЫН АЯНЫ УДИРДАМЖ


Хийгдэх ажлын санал
Хорооны хариуцах гишүүн
Хамтран оролцох байгууллага
Хугацаа
1 Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй батлагдсан давтамж маршрутаар хэвийн явуулах Д.Эрдэнэбат
Ц.Гансүх
Авто тээврийн төв XII/1-28
2 Техникийн хяналт үйлчилгээний талаар иргэдийг мэдээллээр хангах Т.Чинзориг
М.Байгалмаа
Авто тээврийн төв XII/1-28
3 12 сарын 11-ны өдөр “Эрдэнэт хотын өдөр” ийг угтан “Их хотын хямдрал” арга хэмжээ зохион байгуулах Л.Эрхбаатар
Х.Оюун-Эрдэнэ

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Худалдаа,үйлчилгээний байгууллагууд

XII/10
4 Оёдол, сүлжмэлийн салбарын үйлдвэрлэгчдийн дунд загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах  С.Батжаргал
Б.Мөнхнасан

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

“Уурхайчин” соёлын ордон

XII/15
5 Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан шугам тоноглолын эргүүл хийж, найдвартай ажиллагаа хангах Б.Мөнхнасан
Д.Батбилэг
“ЭБЦТС” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтэс XII/1-28
6 Компанийн төлбөрт үйлчилгээ болон алдангийн талаар орон нутгийн телевизүүдэд мэдээлэл өгөх Х.Оюун-Эрдэнэ
М.Байгалмаа
“ЭБЦТС” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтэс XII/1-28
7 Үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа шинэ техник технологийн ажлаа дүгнэх Л.Эрхбаатар
Д.Эрдэнэбат
  “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК XII/1-28

    Аянд дараах байгууллагууд оролцлоо. Үүнд: Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хотын Захирагчийн алба, Авто тээврийн төв, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК, Дулааны цахилгаан станц ХК туг, дэвтэр хүлээн авч оролцлоо.
   Сарын аянд оролцогч байгууллагууд тус бүртээ сарын аяны хүрээнд хийх ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа олон нийтэд сурталчилж сарын аян өндөрлөхөд тайлан мэдээ бэлтгэж ирүүлсэн.
   Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн хяналт шалгалт, ажлын хүрээнд “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” сэдэвт нэг сарын аяны хүрээнд хамтран ажиллах удирдамж хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг ЗЦТ-н байцаагч, цагдаагийн дэд хурандаа Я.Ганболд, АТТ-н Я.Отгонбаатар нар боловсруулж ЗЦТ-н дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батбаатар, Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа нараар батлуулан зохион байгуулсан. Тус аяны зорилго нь аймаг, хот хоорондын болон орон нутгийн замд нийтийн тээвэр эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөлгүй хууль бусаар зорчигч тээвэрлэлтийг илрүүлэн таслан зогсоох, хариуцлага тооцох, тээврийн хэрэгслийн техникийн стандарт, хүн ба ачаа тээвэрлэлтийн журмын хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, авто тээврийн тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тэдгээрийг дагалдан гарсан дүрэм, журмын ач холбогдол болоод хүлээлгэх үүрэг хариуцлагын талаар аж ахуйн нэгж байгууллага болон олон нийтэд таниулах, сургалт сурталчилгааг хамтран зохион байгууллаа.
   Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд танилцуулах, тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу иргэдэд бүртгэлийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд Орхон аймагт байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн бүртгэлд оруулж мэдээллийн нэгдсэн сан бий болгох бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулснаар тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түргэн шуурхай хийж, иргэдэд хүлээгдэлгүй үйлчлэх зорилт тавьж ажилласан. Авто тээврийн төвийн бүртгэлийн хэсэг нь тайлант хугацаанд тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон ажиллаж байна. Орон нутагт харьяалалтай бүх тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотод болон орон нутгаас шилжилт хөдөлгөөн хийж байгаа тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийж улсын дугаар олгож, шаардлагатай нөхцөлд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгож байна.
   Монгол улсын Засгийн газрын 2016 оны 58 дугаар тэмдэглэлийн дагуу “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-г авах чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулсантай холбогдуулан төвшин тогтоолгох 210 гаруй иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн холбогдох хуулийн дагуу тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй зэрэг зөрчлүүдэд зөрчлийн арга хэмжээ тооцолгүй зохион байгуулсан нь иргэдийн талархал хүлээсэн үр дүнтэй ажил болсон.
 Хотын төв гудамж болон нийтийн тээврийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд Эрдэнэ багийн гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэгт нийт 103 гэрэл асааснаас 95 тэжээлийн блок болон 8 ширхэг толгой сольсон. Мөн гүйцэтгэгч байгууллагатай хамтран багийн байрнаас эцэс хүртлэх нийт 43 гэрэлтүүлгийг засварлаж асаасан. Баянбулаг багт нийт 91 гэрэл асааснаас 33  ширхэг толгой болон 58 ширхэг тэжээлийн блок сольсон. Амарын талбайн гэрэлтүүлэгт 150Вт-ын 21 ширхэг толгой засварлан хэвийн болгосон. Хивсний уулзварын гэрэлтүүлэг гадны нөлөөтэй эвдэрснийг засварлав. Христийн сүмийн уулзвараас барилгачдын уулзвар хүртэлх нийт 16 гэрэлтүүлгийг засварлаж хэвийн байдалд оруулсан.

 Оёдол, сүлжмэлийн салбарын үйлдвэрлэгчдийн дунд загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан

  12 дугаар сарын 11 өдрийг Эрдэнэт хотын өдөр болгон тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг уриалан 10-50 хувийн хямдралтай худалдааг зохион байгуулж 20 орчим худалдаа үйлчилгээний газар хямдрал зарлаж “Цанын бааз” Уурхайчин соёлын ордны урлагийн тоглолт үнэгүй үйлчилгээ үзүүлсэн. Мөн Уурхайчин соёлын ордонд Эрдэнэтэд үйлдвэрлэв хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж 15 иргэн, аж ахуй нэгжүүд оролцож 6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.


 
12 сарын 11-ны өдөр “Эрдэнэт хотын өдөр” ийг угтан “Их хотын хямдрал” арга хэмжээ зохион байгуулах

    Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, сурталчлах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, туршлага судлуулах зорилгоор Загварын үзүүлбэр 2017 арга хэмжээг зохион байгуулж 30 орчим оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэл эрхлэгчид 130 гаруй загвар  үзүүлэн шилдгүүдээ шалгарууллаа.
    Тус арга хэмжээний үеэр  үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан бөгөөд 19 үйлдвэрлэгч орлцож бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж борлуулалт хийсэн. Өдөр тутмын шилдэг хувцсаар “Уранэлбэг”компанийн Загвар зохион бүтээгч Э.Урангоо, Сүлжмэлийн төрөлд “Өлзийурлахуй” компанийн загвар зохион бүтээгч Р.Ариунтуяа, Үндэсний шилдэг хувцас төрөлд “Уранэлбэг” компанийн Загвар зохион бүтээгч Б.Нүрзэдмаа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч П.Ганчулуун нарын урласан хувцас шалгарчээ. Тэгвэл Гоёлын шилдэг хувцас төрөлд “Уран хатан мандах” компанийн загвар зохион бүтээгч А.Ганзам, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч П.Ганчулуун нарын бүтээл тодорсон байна. Мөн Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр Загвар зохион бүтээгч О.Энхсайханы өвлийн куртик шалгарлаа. Иймд уг бүтээгдэхүүний сурталчилгааны зардлыг аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлэхээр болсон.

Оны шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулах

   Бизнес эрхлэгчдийг дэмжих, урамшуулах зорилгоор 2017 оны шилдэг ААНБ-ыг шалгаруулах удирдамжийг erdenet.mn сайтад байршуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар хүргэн ажиллаж нэр дэвшигч ААНБ-ын материалыг хүлээн авч  Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Засаг даргын орлогч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шилдэг 3 ААНБ-ыг шалгаруулан батламж, цом, 3 сая төгрөгөөр шагнан урамшуулж жилийн турш үйл ажиллагааг нь үнэгүй сурталчлах эрхийг олгосон. Шилдгүүдээр Худалдаа үйлчилгээний “Ургамал энх” ХХК, “Эрдэнэт Дулааны цахилгаан станц” ТӨХК, Сод монгол группийн “Өргөө синема” кинотеатр шалгарч шагналыг гардуулан ажилласан.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%