Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛДАРТ ЭХ 1, 2-Р ЗЭРГИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ 3 САРЫН 01-НЫ ДОТОР ИРҮҮЛНЭ ҮҮ

2018-01-12

2018 онд Алдарт эх 1,2-р зэргийн одонд өргөн мэдүүлэх эхчүүдийн материалыг холбогдох зарлиг, журмын хүрээнд бүрдүүлж, 2018 оны 3-р сарын 1-ний дотор харъяалагдах багийн Засаг даргаар дамжуулан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлнэ үү!
Бүрдүүлэх матераил:
1. Эхийн өргөдөл
2. Анкет /багийн Засаг даргаас авах/
3. Багийн Засаг даргын тодорхойлолт
4. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар батлуулсан байх/
6. Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
7. Харъяа , сум, хороо, багийн эрүүл мэндийн төвөөс хүүхдүүд эсэн мэнд бойжиж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт авах.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%