Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

2018-01-15

   Аймгийн ИТХ-аас санаачлан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан аймгийн БТСГ-ын спортын танхимд өнөөдөр боллоо.
   Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат Л.Баяндалай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Эрхбаатар, БТСГ-ын дарга Н.Зулбаатар болон Монгол улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол улсын заан Д.Бумбаяр нар хүрэлцэн ирлээ.
  Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харъяат Аймгийн заан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат аймгийн арслан Б.Гантөмөр үзүүрлэлээ. Их шөвөгт Завхан аймгийн Завханмандал сумын харъяат аймгийн арслан Б.Уртбаяр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Даян бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Ч.Мөнхтогтох нар тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%