Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан боллоо

2018-01-15

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит, цомын төлөөх үндэсний бөхийн барилдааныг 4 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат улсын начин Ц.Одбаяр, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат улсын начин Б.Бадамсүрэн, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, Хүрмэн сумын харъяат аймгийн хурц арслан Ш.Дарханбат тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд ирж зодоглосноос Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Булган сумын харъяат аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн үзүүрлэж, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат улсын начин Б.Бадамсүрэн, Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат аймгийн харцага М.Адьяахүү нар их шөвөгт шалгарлаа.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат улсын начин Ц.Одбаяр тус барилдаанд түрүүлснээр энэхүү барилдаанд 4 жил дараалан түрүүлсэн амжилтыг үзүүллээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%