Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 15,16 ДУГААР ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

2018-01-15

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  дүүргийн 15 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Ж.Булганцэцэг,16 дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Н.Сэргэлэн  нарт “Ажлын үнэмлэх” гардууллаа. 
Тэрээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс   та бүгддээ дахин сонгогдсонд баяр хүргэж  хамтарч дэмжиж ажиллах болно гээд бүгдэд нь баяр хүргэж цаашдын ажилд нь  амжилт хүсэв. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%