Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ:Номгон. 2018 он гарсаар 3 охин мэндэллээ

2018-01-16

Номгон сумын Эрүүл мэндийн төвд 2018 он гарсаар 3 охин мэндэллээ. Хармагтай багийн малчин Х.Дууз 2018 оны 1-р сарын 6- нд 3200 гр охин, 2018 оны 1-р сарын 9-нд Хармагтай багийн иргэн Б.Будцэцэг 3720 гр охин, 2018 оны 1-р сарын 9 нд Богт багийн малчин Б.Цэцэгдэлгэр 5040 гр охин төрүүллээ. Монголын үрс маш олон болтугай. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%