Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-01-18

Манай аймгийн хувьд өнгөрсөн зун ихэнх нутгаар хүчтэй гантай дээрээс нь нийт нутгаар намрын цас ихээхэн хэмжээтэй орсны улмаас өвөлжилт хүндрээд байгаа билээ. Тухайлбал 27 сумын 17 сум нь зудтай, тус 17 сумын 14 суманд нь өвөлжилт хүндэрсэн, 10 сумын зудархуу нөхцөл байдалтай байгаа. Аймгийн Засаг даргаас эхний ээлжинд аймгийн нөөцөд бэлтгэсэн 360 тонн өвсний 50%-ийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилах шийдвэр гаргасан бөгөөд сумдын бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцийг малчдад зах зээлийн үнээс хямд үнээр борлуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга, “Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн М.Энхболд санаачлан аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч, аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр зүүн талын 10 сум болох Архуст, Баян, Баяндэлгэр, Батсүмбэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Сэргэлэн, Зуунмод, Эрдэнэ сумдад тус бүр 10 тонн нийт 100 тонн хорголжин тэжээлийг хүргүүлэх цувааг хөдөлгөлөө.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%