Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

2018-01-19

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ   

    Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших сонгон шалгаруулалтыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зарлаж байна. Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн Цагдаагийн албаны тухай хуулийн 62.3-т заасан шаардлагыг хангасан байх ба Сонгон шалгаруулалтын комисс буюу Аймгийн ЗДТГ-ын 317 тоот өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 02-ны дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
    Үүнд:   
1.    Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/
2.    Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас
3.    Сүүлийн 5 жилийн оршин суугаа газрын лавлагаа
    Материалыг ажлын цагаар хүлээн авна. Шаардлагатай асуудлыг 7035-8578 дугаарын утсаар лавлана уу.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%