Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЙН НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МОНИТОРИНГ ХИЙЖ БАЙНА

2018-01-19

        Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд даргын баталсан удирдамжийн дагуу Хонгор суманд 2018.01.17-оос эхлэн аймгийн БОАЖГ-ын дарга, БОАЖГ-ын мэргэжилтэн,  МХГ-ын БОХУБайцаагч, ОБГ-ын ГХУБайцаагч, сум дундын ойн ангийн инженер, сумын БОХУБайцаагч нар   ажиллаж байна.


Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн 2015-2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө, үнэлэлт дүгнэлт өгөх, тэдгээрт үнэлгээ тооцож түвшин тогтоох, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг сайжруулах, үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн нөхөрлөлийг цуцлах хүртэл санал гаргаж холбогдох байгууллагуудад уламжлах, сайн үнэлэгдсэн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, цаашид төсөл хөтөлбөрт хамруулах зорилготой уг шалгалтыг явуулж байна.

Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хийх мониторинг үнэлгээг сум тус бүрээр гаргасан хугацаанд үндэслэн 2018 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хонгор сумын хувьд ажлын 5 хоногийн 2 өдөрт ирж ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%