Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-01-24

     Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид /2018.01.23/ Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх болон оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжтэй газар дээр үзэж танилцав.
Тус хорооны Төлөөлөгчид нэн тэргүүнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний  өнөөгийн нөхцөл байдал,  ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулах талаар хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. 
Мөн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа, Томуугийн өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, талаар үзэж танилцсан юм. 
Түүнчлэн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид Сүрьеэгийн тасаг, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Гос хот ӨЭМТ, аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай санал солилцсон юм. 
Аймгийн ИТХ-ын Хороод Хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гаргаж ажилладаг бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны дүгнэлтийг танилцуулах юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%