Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛОВ

2018-01-25

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр буюу нэг сарын 25-ны өдөр хуралдаж  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах тухай төслийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл танилцуулж гишүүд хэлэлцэн батлав. 

Хуралд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн  Ц.Алтанцацрал, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд,  Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, дүүргийн ЗДТГ-ын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх, Цагдаагийн 1-р хэлтэс, дүүргийн Прокуророос төлөөлөл оролцлоо. 

Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах  ажлын хэсгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал ахлагчтай 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв. 
Нэгдсэн зөвлөгөөнийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%