Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгчийн өдөр" арга хэмжээ 1-р сарын 30 нд болно

2018-01-26

                                                                 2018.1.26
        Сумын ИРГЭНИЙ ТАНХИМЫН төлөвлөгөөнд орсон "ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР" арга хэмжээ сар бүрийн сүүлийн ажлын өдөр болох юм. Энэхүү өдөр иргэд сонгогчид та бүхэн 10:00-14:00 цагийн хооронд биечлэн ирж уулзаж өргөдөл гомдол, санал хүсэлтээ өгөх боломжтой бөгөөд мөн Иргэний танхимын 98304660 утсанд холбогдон санал хүсэлтээ хүргүүлэх боломжтой. Төлөөлөгчийн ажиллах хуваарийн дагуу ТУХАЙН БАГИЙН сонгогчид энэхүү өдөр идэвхтэй санал хүсэлтээ өгч шийдвэрлүүлээрэй.
        1-р сарын 30нд 10:00-14:00 цагийн хооронд Норовлин багаас сонгогдсон Төлөөлөгч Ц.БАЯРСАЙХАН, Ц.БАТМӨНХ нар ажиллах болно

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%