Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

2018-01-29

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 52 дугаар тогтоолын дагуу дараах тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

• Дуудлага худалдаа болох хугацаа: 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09:30 цагт
• Дуудлага худалдаа болох газар: Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болно.
Бүрдүүлэх материал: 
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт
2. Иргэний үнэмлэх, /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар
3. Дэнчин төлсөн баримт
4. Дуудлага худалдаанд оролцогчийн хураамж 5000 төгрөг 
Дээрх материалыг бүрдүүлж дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө битүүмжилсэн хайрцагт хийнэ.
Байгууллагын нэр: Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар РД: 4264231
Дансны дугаар: Төрийн сан 100190051424

Сонирхсон этгээд холбогдох мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дархан-Уул аймаг, Орон нутгийн өмчийн газар,
Нутгийн удирдлагын ордон, 1 дүгээр давхар, 101 тоот өрөө
Утас: 7037-0144 
Дархан-Уул аймаг Орон нутгийн өмчийн газар 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%