Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-29

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд “Төлөөлөгчийн манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд тус сургалтад хамрагдлаа. Энэхүү 2 өдрийн 20 академик цагийн сургалтын агуулга нь орчин үеийн улс төрийн манлайллын онол, арга зүй дээр суурилсан Их Британи улсын Нутгийн Удирдлагын холбооны Манлайллын сургагч багш Мэри Дэвисийн боловсруулсан хөтөлбөр бөгөөд төлөөлөгчдийн улс төрийн манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм.

Сургалтын үйл ажиллагааг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гол цөм болсон Төлөөлөгчдийг чадавхжуулснаар төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлж, “Иргэн” төвтэй төрийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтойг онцлоод сургалтад оролцож байгаа нийт Төлөөлөгчиддөө амжилт хүслээ. 
Сургалтын хөтөлбөрийн дагуу хувь хүний манлайлал, улс төрийн манлайлал, стратегийн манлайлал, иргэдийг манлайлах гэсэн манлайллын 4 хүрээнд манлайллын мэдлэг, ур чадваруудыг олголоо. Барууны орнуудын орчин үеийн онол арга, зүй дээр суурилан боловсруулагдсан энэхүү хөтөлбөрийг Удирдлагын академийн болон НҮБ-ын сургагч багш нар хамтран Монгол хүний сэтгэлгээний болон нийгмийн хөгжлийн онцлогод нийцүүлэн “буулгасан" юм. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өөр өөрсдийн тойрог, хорооныхоо өмнө тулгамдсан асуудал болон төлөөлж буй иргэдийнхээ санал хүсэлтийг илэрхийлж идэвхтэй оролцлоо.

Сургалтыг Төлөөлөгчдийг баг болгон хуваарилж, холбогдох сэдвүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аргачлалаар зохион байгуулсан юм. Сургалтын дараа Төлөөлөгчид сургалтын 2 өдөрт сурсан зүйлээ дүгнэн ярилцав.Мөн үеэр "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн менежер Г.Золжаргал сургалтад идэвхтэй оролцсон Төлөөлөгчдөд баяр хүргэж “СЕРТИФИКАТ” гардуулан өгсөн юм. 

































Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%