Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БИНХ-ын ажлын төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2018-01-29

2018.1.29

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөний нэг заалт болох багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай  БИНХн ажлыг шинэ шатанд гаргах, иргэдийн Нийтийн хуралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажлыг сайжруулах зорилгоор цаашид хэрхэн ажиллах талаар ажлын төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” сэдвээр багийн ИНХ-ын дарга нарт чиглэл өгөх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хийлээ.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%