Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2018-01-31

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2018 оны тэргүүлэгчдээр Ч.Мөнхбаатар, Р.Чогжмаа, Д.Энхтөр, Г.Даваацэцэг, А.Галбаатар, Т.Мөнхбаяр нар ажиллахаар болсон.
     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар: 
- ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
- ИТХ-ын 2018 оны төсвийн задаргаа батлах тухай
- ИТХ-ын Ажлын албаны дотоод журамд өөрчлөлт оруулах тухай
- Дүүргийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал танилцууллаа.
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал"-ыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%