Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурван талт гэрээ байгуулав

2018-01-31

Багийн Засаг дарга, Цагдаагийн хэсгийн байцаагч нарын нэгдсэн зөвлөлгөөн өнөөдөр 2018.01.31-ний өдөр сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо. Зөвлөлгөөнөөр Дархан сумын ГХУСАЗЗ-өөс 2017 онд зохион байгуулсан ажил, 2018 онд хэрэгжүүлэх ажлын тухай мэдээллийг сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Ж.Балжинням танилцуулав. Дархан сумын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл,цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг Цагдаагийн газрын нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар мэдээлэл хийсэн юм.Түүнчлэн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,гэмт хэргийн гаралтыг бууруулахад тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх газрын тоог бууруулах , дэн буудлууд архидалтын үүр уурхай болсон учраас ялангуяа орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах буудлыг цэгцлэх, гэр хорооллын айлуудын хаягжилтаас үүдэж цагдаа, эмнэлэг, онцгой байдлын газрын автомашин хүрэлцэн очих боломжгүй зэрэг асуудлыг хөндөн ярив. Зөвлөлгөөний төгсгөлд Дархан сумын ГХУСАЗЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гурван талт гэрээ байгуулав.


Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Багийн Засаг дарга нар, Хэсгийн байцаагч нар 2018 оны хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зэрэг хууль тогтоомж, эрх зүйн актуудад заасан эрх үүргийн хүрээнд харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож , эцсийн үр дүнг дүгнэж олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх үндсэн зорилгыг агуулжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%