Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Булган аймагт ажиллаж байна

2018-02-01

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Булган аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, манай аймгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-өлзийн мэдээлснээр, Булган аймгийн малчдаас зарим нь хил, залгаа аймгуудад отроор өвөлжиж байна. Тэдний дотор өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эх, 0-5 насны хүүхэд байна. 

            Мөн Булган аймгийн  Онцгой комисс Рашаант суманд гарсан шүлхий өвчний тархалтыг зогсоох, хүн амд эрүүл мэнд, нийгмийн хамгааллийн үйлчилгээг тогтмол хүргэн ажиллах зорилтойгоор ажиллаж байна. Уг сумын малыг вакцинжуулж өвчтэй малыг устгалд оруулж эхэлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%