Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар хуралдаан 01 дүгээр сарын 24-нд хуралдаж 6 асуудал
хэлэлцлээ. Хуралдаанаар “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”
ОНӨААТҮГ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны төсвийн задаргаа,
төлөвлөгөө батлах тухай, 2018 оны түлшний мод бэлтгэх дээд хэмжээ батлах
тухай, Хүсэлтийн тухай, Хугацаа сунгах, нэр өөрчлөх тухай, Хотын доторх
замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаартай оролцуулах түр
зөвшөөрөл олгох журам батлах тухай, Шагналд тодорхойлох тухай зэрэг
асуудлуудыг хэлэлцэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэлийг
өглөө.
“Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэж буй 1 ш электродны үнэ импортын электродноос 25-27 хувиар бага байгаа. Тус үйлдвэр 2018 онд 25 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллах ба орлого нэмэгдүүлэх, борлуулалтанд анхаарч ажиллана хэмээн паркын захирал Тэргүүлэгчдийн асуултанд хариулсан юм. 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсон, 2018 оны төсвийн задаргаа, төлөвлөгөөг баталсан юм.