Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2018-02-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн шагналаар шагнах тухай, сумын ИТХ-ын ажлыг дүгнэсэн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн таланг сонсох, аймийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай, Төрийн шагналд нэр дэвшүүлэх тухай, нэрэмжит шагналаар шагнах тухай, Хөрөнгө данс бүртгэлээс хасах, шилжүүлэх, дуудлага худалдаа зохион байгуулах тухай, олон нийтийн цагдаа нарын ажлын үр дүн, ажиллах орон тооны тухай зэрэг асуудал хэлэлцлээ. Мөн аймгийн онцгой комиссын зарим гишүүдээс цаг үеийн ажлын мэдээлэл сонслоо.

             Хэлэлцсэн зарим асуудлаар тогтоол гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллага, хүмүүст үүрэг чиглэл өглөө.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%