Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2018-02-06

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгч П.Юра, З.Бадрал, М.Жаргалсайхан, С.Ганзориг, Н.Батсайхан нар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын үйл ажиллагаа, зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь /2018.02.05/ танилцав.  

Төлөөлөгчид Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль болон бодлого, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, харилцан мэдээлэл солилцсон бөгөөд тус байгууллын ажлын явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%