Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн 3-р хорооны ИНХ боллоо

2018-02-01

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3-р хорооны Засаг дарга Ч.Оргилмаа, түүний ажлын алба болон ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл, хэсгийн байцаагч, ӨЭМТ 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд танилцууллаа. Хуралдаанд тус хорооны 60 гаруй иргэд оролцож, тайланг хэлэлцэн, бүрэн хангалттай үнэлгээ өгөв.

3-р хороо нь 1507 өрхийн 5803 хүн амтай. Тайлант хугацаанд 196 албан бичиг, 231 өргөдлийг шийдвэрлэн, 2031 иргэнд хорооны тодорхойлолт өгчээ. Мөн 3 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгч, хорооны нэг цэгийн байрны гадна тохижилтын ажлыг хийж, нохой муурыг бүртгэлжүүлэх, айл өрхийн бохирын цооног, АЦБ, ариутгах, хогийн бункeр барих, аяны богц аялуулах зэрэг ажлыг хийснээс гадна Цугцванг шатрын клубыг шинээр байгуулжээ. 
ОНХСХ-өөр 12 ширхэг хяналтын камeрыг шинээр суурилуулж, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%