Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан хуралдлаа

2018-02-05

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаан 2018 оны 2-р сарын 05-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Наймдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад Хурлын хороодоос хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцэлээ.  Үүнд:

1.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлого, Үйлдвэрлэл дэд бүтэц, Нийгмийн бодлого, Байгаль орчин, хөдөөгийн хөгжил, Нутгийн удирдлага, хууль хяналт, Хүний эрхийн хороодоос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв. 

2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэрэгжилтэд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлого, Үйлдвэрлэл дэд бүтэц, Нийгмийн бодлого, Байгаль орчин, хөдөөгийн хөгжил, Нутгийн удирдлага, хууль хяналт, Хүний эрхийн хороодоос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв. 

3. Газрын талаар 2017 онд хийсэн ажлын тайлан, 2018 онд хийх ажлын чиглэлд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд хурлын хуралдаанд шилжүүлэв.

4.Аймгийн 2017 оны төсвийн шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт батлах тухай асуудалд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооноос хйисэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын Хуралдаанд шилжүүлэв.

5.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай болон  Сүм хийд байгуулах хүсэлтийн тухай асуудлуудад Нутгийн удирдлага, хууль хяналтын хорооноос хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв

6. Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц үр дүнг дүгнэх тухай асуудлыг хэлэлцээд  "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнг дүгнэх тухай" тогтоолыг батлав.




 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%