Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ын төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Авлигатай тэмцэх газраас сургалт хийлээ

2018-02-05

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдэнд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд сургалт зохион байгуулж явууллаа.
Тус сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нээж эхлүүлсэн бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Гандулам, Ё.Энхсайхан нар Монгол улсын "Төсвийн тухай хууль"-иар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Б.Батдэлгэр нар Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиадаар сургалт өгч ажиллаа.
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нйитийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалт хийлээ.
Мөн төр захиргааны ахмад ажилтан Ш,Цэрэндоо "Төлөөлөгч иргэдээ төлөөлөхүй" сэдвээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, судлаач А.Идэрпүрэв "Шийдвэрийн биелэлт тооцох, хяналт шинжилгээ, үнэлгээ" хийхэд анхаарах асуудлын талаар тус тус сургалт өгч ажиллаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%