Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна

2018-02-08

2018 оны 02 дугаар сар гарсаар Ховд аймгийн хэмжээнд гал түймрийн нийт 5 тохиолдол гарсан байна. Энэ нь ихэвчлэн хэт хүйтэрсний улмаас иргэд өглөөгүүр автомашинаа асаах гэж байгаад гал алдсан дуудлага байсан гэдгийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Өнгөрсөн 2017 онд Ховд аймгийн хэмжээнд гал түймрийн нийт 63 дуудлага бүртгэгдэж 130,6 сая төгрөгийн хохирол учирч 446,3 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%