Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумдын ИТХ, Засаг дарга нарын семинар боллоо.

              Сумдын ИТХ, Засаг дарга нарын семинар аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд зохион байгуулагдлаа. Тус семинарын онцлог нь  Булган аймгийн 80 жилийн ой, Булганыхан 3 уулзалтын бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлууд, мал, аж ахуйн өвөлжилт, хаваржилт, эрүүл мэндийн анхаарах асуудлууд, гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг бууруулах зэрэг асуудлууд байлаа. 
        Уг семинарын үеэр сумдын 2017 онд хийсэн ажлыг дүгнэж, үр дүнг танилцуулан "I байранд Гурванбулаг," "II байранд Хутаг-Өндөр", "III байранд Бүрэг-Хангай" сумдын ИТХ-д шагнаж өргөмжлөл хадгаллууллаа. Мөн сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 
           Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%