Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2018 ОНЫ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2018-02-08

Булган аймгийн Цагдаагийн газраас сумдын Засаг дарга, сум дундын цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нартай 2018 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, аймгийн эрүү хэв журмын нөхцөл байдал, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлаар мэдээлэл хийж, хэсэгчилсэн урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэ үеэр 2017 оны гурвалсан гэрээний биелэлт, үр дүнг тооцож гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа үр дүнтэй ажил зохион байгуулсан Рашаант сумын Засаг дарга Ш.Бат-эрдэнэ, Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан нарыг Цагдаагийн газрын “Баярын бичиг”, дурсгалын зүйлээр, бусад сумдын Засаг дарга нарт “Талархал”, дурсгалын зүйлээр тус тус урамшуулав.    

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%