Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН "АВАРГА МАЛЧИН"-ААР ТОДОРСОН 2-Р БАГИЙН ИРГЭН Л.ТАМИРХҮҮ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2018-02-12

Дархан-Уул аймаг шинээр гурван Монгол улсын аварга малчинтай болж байна. Үүний нэг нь Хонгор сумын 2 дугаар багийн иргэн, аймгийн аварга малчин Лхамрагчаа овогтой Тамирхүү юм. Тэрээр 1977 онд Дархан-Уул аймагт төрж 1992 оноос мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөдөр /2018.02.11/ Монгол улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан болон аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг улсын аварга малчнаар тодорсон Тамирхүүгийн шагналыг гардуулан өглөө. Л.Тамирхүү нь мал маллах өөрийн өвөрмөц арга барилыг эзэмшсэн, зах зээлийн нөхцөлд өрхийн аж ахуйгаа эрхлэн хөтлөх аргад зөв суралцсан малчин-бизнесмен хүн ажээ. Махны Керей үүлдрийн хоньтой, Өлгийн улаан шилмэл омгийн ямаатай бөгөөд мал нь жигдхэн чанаржсан, малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж чаддаг малчин. Мөн 2012 онд аймгийн алдарт уяач болж “Жаргалант” үүлдрийн адуугаар сүрэг сэлбэж, аймгийн наадамд айрагддаг хурдтай, 2017 онд Улсын их баяр наадамд их насны морь нь айрагдаж наадамчин олноо баярлуулжээ. Үүний зэрэгцээгээр сумын нэн ядуу 10-аад өрхийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нь өргөтгөж, малжуулах зорилгоор нийт 685 толгой малыг тусгаарлан өгч малжуулсан бөгөөд 2 өрхөд давхар бүрээстэй гэр өгч дэмжлэг үзүүлсэн байна. Мөн малаа өсгөж, мал аж ахуйн үйлдвэрлэлээ үр өгөөжтэй эрхлэн, амьжиргаагаа дээшлүүлэхийн зэрэгцээгээр жил бүр ноогдох татвараа бүрэн төлж, сумын сургууль болон малгүй иргэдийг малжуулахад өөрийн хувь нэмрээ оруулан амьдарч байгаа сум, орны амьдралд гар бие оролцдог, нийтэч, санаачилгатай малчин залуу ажээ.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%