Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

тендэрийн ажлын хэсгүүд хуралдлаа

2018-02-12

2018.1.17

            Тус сумын иргэний танхимд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу үнэлгээний ажлын хэсэг төлөвлөлтийн дагуу доорхи хурлуудыг шат дараалалтай зохион байгууллаа. Үүнд:

  1. ЗДТГ-ийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн А/02, А/03 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг
  2. ЕБС-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02,А/03 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг
  3.  Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02,А/03 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсэг
  4. ЭМТөвийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний ажлын хэсгүүд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 хурлаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу ТББ боловсруулах, ажлын төлөвлөгөө хэлэлцэн батлах ,техникийн тодорхойлолтыг боловсруулах ААНэгж байгууллагаас ирсэн ТББ-ыг хянан үзэх , алдааг тодруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%