Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"адуучин-2018" сумын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн

2018-02-12

2018.1.26

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 зүйлийн 10.1.1 заалт, тус хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр “АДУУЧИН-2018” Сумын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хурх багийн “Бор үзүүрт” амжилттай зохион байгуулагдлаа.

Хурх, Онон, Барх, Норовлин 4 багийн нийт 29 адуучин оролцсон өргөн дэлгэр сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Сумын ИТХ, ЗДТГ, Хурх баг, Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд Тэргүүн байранд – Ч.Мөнхбат Дэд байранд - Ч.Мөнхжаргал Гутгаар байранд – Б. Энхтөр нар амжилт дүүрэн оролцож эхний гурван байр эзэллээ.
         
Ивээн тэтгэгчээр: Аймгийн ИТХурлын төлөөлөгч, сумын засаг дарга М.Болд, Хурх багаас сонгогдсон ИТХурлын төлөөлөгч С.Дашсүрэн, Сумын Ардчилсан нам, Залуучуудын холбоо.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%