Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

мөсний баяр-2018

2018-02-12

2018.1.27

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдсан “Мөсний баяр-2018” Нэгдүгээр сарын хорин долооны өдөр Онон, эгийн бэлчирт амжилттай зохион явагдаж өндөрлөлөө. Тус баярт 10 баг, тамирчид 4 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос нийлбэр дүнгээр “Батжолоо” ТББайгууллагын жолооч нарын нэгдүгээр баг ТЭРГҮҮН байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо.

Энэ үеэр Малчин ТВ, Монголын “МАЛЧДЫН АЛДАР” холбооноос Таван эрдэнэ мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн улс орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн “Аймгийн Манлай Малчин”-аар Д.Дугар, Ц.Жаргалжав, Д.Даваасүрэн нарыг манлай малчин цол, тэмдэг малгайг гардууллаа.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%