Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

эх хэлний зөвлөлийн ажлаар аймгийн хэмжээнд 3-р байранд шалгарлаа

2018-02-12

                                                      2018.2.7

         Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар байгуулагдсан сумын “эх хэлний зөвлөл” нь 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа аймгийн хэмжээнд 3-р байранд шалгарсан байна . шагналыг сумын эх хэлний зөвлөлийн дарга М.Болд Чингис хотод гардан авлаа. Тус зөвлөлөөс албан байгууллагуудын гаднах хаягжуулалтыг монгол бичиг хосолсон болгох, хүмүүн бичиг сонины захиалгын тоог нэмэгдүүлэх, монгол бичгийн сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%