Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэрэмжит аяныхаа туг дэвтрийг Хөгжлийн хорооддоо гардууллаа

2018-02-13

   2018 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал I улирлыг “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил”, II улирлыг “Эх дэлхий, байгаль орчин-Эко Эрдэнэт”, III улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, IV улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн.
   Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь I-р улирлын “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил” сэдэвт нэрэмжит аяныхаа туг дэвтрийг Хөгжлийн хорооддоо гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%