Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГӨВ

2018-02-13

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнөөдөр /2018.02.13/ аймгийн Прокурорын газарт сургалт сурталчилгаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 
Тус байгууллага нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүргээс гадна шат шатны төрийн байгууллагууд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%