Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сар шиний босгон дээр шагналаа гардан авлаа.

2018-02-13

       Арвандолоодугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн босгон дээр сум, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах аж, ахуй нэгж болон иргэнийг шагналаа.

 "Улсын аварга тариаланч" хамт олноор  Хутаг-Өндөр сумын “Өлгий сондуул” XXK,  “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор Булган аймгийн Тэшиг сумын “Мөнх түрүү” XXK, “Аймгийн тэргүүний тариаланч” цол тэмдгээр Булган аймгийн Тэшиг сумын иргэн “Эрэн уул” XXK-ний механикжуулагч Д.Сүхээ, Хутаг-Өндөр сумын иргэн Х.Шижирбаатар нар шагнагдлаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат гардуулан өгч баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%