Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН АЙМГИЙН БАРИЛДААНД С.ЕРӨӨЛТ ТҮРҮҮЛЖЭЭ

2018-02-14

Билгийн тооллын XVII жарны Тийн Унжлагат хэмээх Шороон Нохой жилийн сар шинийн барилдаан өчигдөр /2018.02.13/ аймгийн Спортын ордонд болж Шороон Нохой жилийн түрүү бөхөө тодрууллаа. Үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн цолтой хүчит 64-н бөх зодоглосноос Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэсэн бөгөөд аймгийн арслан Б.Гантөмөр, аймгийн арслан Х.Оргилболд нар шөвгөрчээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%