Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОРНУУР СУМААС АЙМГИЙН АРВАН АВАРГА ТОДОРЛОО

2018-02-14

Төв аймгийн Борнуур сумаас Тийн унжлагат хэмээх сар шинийн босгон дээр ажил үйлсээрээ аймагтаа төдийгүй улсдаа манлайлсан олон аваргууд тодорлоо. Өнгөрсөн 2017 оны зун аймгийн хэмжээнд нийт нутгаар гантай, ургац алдсан ч зарим тариаланчид ургацын блансаа баринамжиллтай ажиллаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Тухайлбал газар тариалангийн салбараас Борнуур сумаас Ю.Отгонбаяр Улсын аварга тариаланчаар, Т.Цогбадрах, Б.Мөнхбат, Т.Лхагвасүрэн нар Аймгийн аварга тариаланчаар тус тус шалгарлаа. Мөн Улсын аварга фермерээр Н.Наранбаатар, Аймгийн аварга фермерээр Р.Бат-Эрдэнэ, Аймгийн аварга малчнаар П.Отгон-Эрдэнэ, Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчнаар И.Батбаяр, Аймгийн аварга хадланчаар П.Болдбаатар, аймгийн Хөдөлмөрийн аваргаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын ажилтан Х.Дорж, ЗДТГ-ын санхүү албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал, Хөдөлмөрийн аварга “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч”-ээр Баянтариалан ХХК-ний захирал Ц.Батбаяр нар тус тус шалгарсан байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%