Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол баг 9 дэх "Монгол улсын аварга малчин"-аа төрүүллээ

2018-02-14

17-р жарны "Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Монгол улсын аварга малчин 7 төрөн гарсаны нэг нь Манхан сумын Зэрэг гол багийн малчин Бямбаагийн Дэчингончиг юм. Манхан сумын Зэрэг гол багийн нутаг "Дуутын булан" гэх газар хаваржиж байгаа малчин Бямбаагийн Дэчингончигт УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга  С.Бямбацогт,  Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар "Монгол Улсын аварга малчин" гэсэн эрхэм хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.  




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%