Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАР НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-02-19

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид улиран одож буй тахиа жилд дүүргийн ажил, амьдралтай холбоотой шаардлагатай асуудлыг иргэдийн оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан, тэдний санал бодлыг сонсон, судалж, хамтран хэлэлцсэний дүнд тогтоол шийдвэр гаргадаг тогтолцоог бий болгож, 2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллалаа. Дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг бий болгох зорилгоор хороо бүрт “Хөгжлийн зөвлөл” байгуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудлыг иргэдээр нь хэлэлцүүлж, иргэдийг оролцуулж шийдвэрлэж байна.

  2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгдээгүй дүүргийн төв авто замуудыг 2 метрийн өргөнтэй 4 эгнээ, 1.5 м өргөнтэй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто зам болгон бүрэн шинэчилсэн явдал юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн 1.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болж, Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн дээвэр, гадна пасадыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар засварлан тохижууллаа. Мөн барилгын ажил нь зогссон байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрыг ашиглалтанд оруулж, хүүхэд, залуучууд маань 15 төрлийн дугуйланд хамрагдаж байна. Өнгөрсөн 2017 онд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 292,9 сая төгрөг баталж, ногоон байгууламжийн ажил эрчимтэй хийгдлээ. Тэрчлэн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг хангахад онцгойлон анхаарч, дүүргийн 1, 2, 3, 4, 6 дугаар хороонд нийт 400 гаруй гэрэлтүүлгийг шинээр хийж дүүргийн гэрэлтүүлгийг 20 хувиар өсгөлөө. Иргэдийнхээ дунд санал санаачлагыг өрнүүлэн 2,3,4 дүгээр хороонд нийт 44 камер суурилуулж, олон улсын байгууллага болон ОНХС-ийн хөрөнгөөр нийтдээ 9 худаг шинээр барьж байгуулан ашиглалтанд орууллаа.
  
  Налайхын нүүрсний орд газраас нүүрс олборлож эхэлсний 102 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй гурвалсан гэрээ байгуулан, нөхөрлөл байгуулж, хариуцлагын тогтолцоо бий болгож, хууль бус олборлолтоос үүдсэн 8,7 га газарт анхан шатны нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэлээ. 
  Дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, иргэн, ААН,албан байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, ГХУС ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, сургалт сурталчилгааны олон аргыг ашиглаж, Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэн, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг нийлүүлэх зэрэг ажлыг өрнүүлэн ажилласны үр дүнд дүүргийн хэмжээний гэмт хэргийн гаралт өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан зэрэг олон амжилтуудыг нэрлэхэд таатай байна.

  Ийнхүү Налайхчууд та бид учран золгож буй Нохой жилдээ улам их амжилт гаргаж, дүүргийнхээ хойч ирээдүйн төлөө нэгэн сэтгэлээр хамтран хичээн зүтгэж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Угтан ирж буй шар Нохой жилдээ хотол олноороо Сайхан шинэлээрэй!

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%