Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САР ШИНИЙН БАЯРААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БАЙДЛААР АЖИЛЛАВ

2018-02-21

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажилласан үед Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу давхардсан тоогоор 156 офицер, 308 ахлагч, сонсогч 5, олон нийтийн цагдаа 14 нийт 484 алба хаагч 42 авто машинтай үүрэг гүйцэтгэлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бусад тасаг албадуудаас хүн хүч нэмэгдүүлэн Хонгор сумын цайдмын хөндий, Орхон сумын уулзвар, Дархан суманд 15 уулзвар гарцуудад 2 ээлжээр 10:00-24:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгүүлсэн. Сар шинийн баярын өдрүүдэд “Эргүүл хяналт шалгалт 2018”, “Өсвөрийн сэргийлэгч” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж, тусгайлсан чиг үүрэг бүхий 9 байгууллагын 120 алба хаагчдыг Нийтийн эргүүлд 72 аж ахуйн нэгж байгууллагын 150 ажилтан, ажиллагсадыг өдөр шөнийн явган болон хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэн хамтран ажилласан. Эргүүл хяналт шалгалтанд төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг татан оролцуулснаар зам тээврийн осол зөрчил, худалдаа үйлчилгээний газар, захуудад халаасны хулгай болон гудамж талбай олон нийтийн газруудаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй. Сар шинийн баярыг угтаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажилласан төрийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон харуул хамгаалалтын албадууд, аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн баярласан талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%